Шийдэл

Шийдэл

Ээрэх машин

Ээрэх машин

Ээрэх гэдэг энэ ширхэгт материалыг уртын дагуу жигд сунгаж эрч өгч боловсруулах нарийн төвөгтэй үйл явц юм.

Ээрэх процессын эцсийн зорилго нь загварын хэрэгцээ шаарлагад нийцсэн өнгө, жигд байдал, эрч, уян хатан болон бат бөх чанар зэрэг дээд зэргийн утас үйлдвэрлэх үйл явц юм.

Нэг тонн түүхий ноолуурыг бүдүүн ширхэгтэй ээрэх системээр утас болгосноор тухайн түүхий ноолуурын үнэ цэнэ нь 20 орчим хувиар өсөх боломжтой байдаг.

Бүдүүний буюу аппаратын самнах, ээрэх системийн үйл явц нь харьцангуй богино бөгөөд үүнд: ялгах, угаах (Задлах, сэгсэрч сэмлэх, угаах, хатаах хосолсон машин гэх мэт), нүүрстөрөгчжүүлэх, ноос холих, тослох, самнах, ээрэх, давхарлах, ороох.

Нарийн ээрэх машин

Өмнөх үйл явцтай уялдуулан ноосон ээрэх үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжинд дараах зүйлс орно: будах тоног төхөөрөмж, автомат холих машин, самнах машин, мөлхөө ээрэх машин, давхарлах ороох машин, ороох машин.

Ээрэх үйлдвэр нь сүлжих болон нэхмэлийн үйлдвэрлэлийн сүлжээний хамгийн чухал хэсэг бөгөөд дэвшилтэт тоног төхөөрөмж, чадварлаг боловсон хүчин шаарддаг.

Бид үйлдвэрлэлийн шугамын төлөвлөлтөөс эхлээд тоног төхөөрөмж оруулах заавар болон үйлдвэрлэлийн өмнөх дагалдах хэрэгсэл, зэрэг бүх талын туслах үйлчилгээ үзүүлэх боломжтой.

Ээрэх тоног төхөөрөмж, ялангуяа нарийн ээрэх машин, холих машин, самнах машин зэрэг үйлдвэрлэлийн үндсэн гурван тоног төхөөрөмжийн тухайд бид үйлдвэрлэл, засвар үйлчилгээ, сургалт семинар чиглэлээр арвин туршлагатай бөгөөд дараах загварын бүтээгдэхүүнийг санал болгож байна.

Мөлхөө ээрэх машин (YLSM03) нь ноос, ноолуур, туулайн хилэн, тэмээний ноос, сарлагийн хөөвөр, холимог ширхэгт болон бусад бүх төрлийн байгалийн болон химийн ширхэгтийг ээрч 6-48 номерын сүлжмэлийн болон нэхмэлийн утас гарган авах боломжтой.

Холих машин (YLBM01 загварын дугаартай ) янз бүрийн угаасан ноос, ноолуур, химийн ширхэгтүүдийг задлах, холих, цэвэрлэх, зөөлрүүлэх, тослог чадварыг нэмэгдүүлэх, цахилгаанжилтыг арилгах болон багасгах зорилгоор зохих хэмжээний эмульсжүүлсэн тос (ноосны тос) нэмэхэд тохиромжтой. Ингэснээр дараагийн процессуудад самнах болон ээрэх үйл ажиллагааг гүйцэтгэхэд тусалдаг.

Санах машин (YLCM01) холионд бэлтгэгдсэн ширхэгт материалыг уртын дагуу жигдрүүлж, самнаж цувимал гаргаж авах, дараагийн дамжлаг буюу ээрэх машинд жигд цувимлаар хангах үүрэгтэй тоног төхөөрөмж юм. Бид хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага үйлдвэрийн талбай зэргээс хамаарч бид төрөл бүрийн загваруудыг санал болгох боломжтой.

Үйлдвэрлэлийн тусламж

Тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх, ажиллуулахад шаардлагатай засвар үйлчилгээг тогтмол хийх шаардлагатай байдаг. Энд зарим нийтлэг засвар үйлчилгээний хувилбарууд танилцуулъя:

● Самнах машины зүү гадаргуу иргүй болох нь самнах чанарт хамгийн их нөлөөлдөг. Өндөр хурдны зүү ирлэгч эсвэл хуурай ашиглан зүүг ирлэнэ. Самнах машины зүүт гадаргүй нь иртэй байхаас гадна тэгшхэн байснаар самнахад хамгийн сайн үр дүнтэй байдаг.

● Самнах машины ажиллах явцад ширхэгүүд зүүнд шигдэн үлддэг бөгөөд үүнийг байнга цэвэрлэх хэцүү энэ нь самналтын үр дүнд нөлөөлдөг. Вакум сорох төхөөрөм нь уян зүү хийхэд ашиглаж болох бөгөөд энэ нь уламжлалт гар зүүтэй харьцуулахад үйлдвэрлэлийн бүтээмжийг бууруулах ч, ажлын үр ашиг, хөдөлмөрийн аюулгүй байдалд сайнаар нөлөөлдөг. Санах машины зүүний ашиглалтын хугацааг маш сайн тооцож шалгаж байх шаардлагатай.

● Мөлхөө ээрэх машины ашиглалтын үр ашгийг хангахын тулд ээрүүлийг тогтмол цэвэрлэж тосолж байх шаардлагатай. Ээрүүлийг цэвэрлэж тослохдоо ээрүүлийн голыг давхар цэвэрлэж суурийг нь тослох шаардлагатай. (Шилжүүлэн ороох машин, давхарлан ороох машин зэрэг нэхмэлийн машинуудын өндөр хурдны булны холхивчийг цэвэрлэх, тослох хэрэгтэй)

Youlian компани нь дээрх үйлчилгээг үзүүлэхээс гадна холбогдох, туслах сэлбэг хэрэгслийг борлуулах боломжтой. Мөн та бүх туслах төхөөрөмжүүдийн талаар мэдээ мэдээллийн биднээс нээлттэй аваарай.

Үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг та холбогдох төхөөрөмжийн үйлчилгээ болон тоног төхөөрөмж хэсгээс харна уу!

Хувь захиалга

Хувь захиалга

Үйлдвэрлэлийн салбар өдөр бүр янз бүрийн асуудалтай тулгардаг бөгөөд нэхмэлийн үйлдвэрт ч мөн адил. Бид 2012 оноос хойш хэрэглэгчиддээ чиглэсэн холбоо барих, захиалгат үйлчилгээ үзүүлэх шийдлийг хөгжүүлсэн.

Үйлчилгээний үйл явц: эрэлт шаардлагад нийцүүлэх - үйлдвэрийн байртай танилцаж зөвлөгөө өгөх - суурилуулалт хийх арга ба угсралт хийх төлөвлөгөө - төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах - гүйцэтгэх.

Эрхэм зорилго

Асуудалд чиглэсэн, үйлчлүүлэгчдэд асуудлыг шийдвэрлэхэд нь туслах, нийтлэг үнэ цэнийг бий болгох.

Шийдэл

Ноос ноолуурын салбарын нэхмэлийн үйлдвэрийн гинжин хэлхээнд үнэ цэнтэй шинэлэг техник технологийг нэвтрүүлэх замаар ялалт хөгжилд хүрэх.

Биднийг дагах
Copyright @ 2024 Suzhou Youlian Textile Equipment Technology Co., Ltd.