Бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүн

Бүрэн автомат серво мөлхөө ээрэх машин

Бүтээгдэхүүний танилцуулга

Ноосон ээрмэл (цэвэр ээрмэл, холиотой ээрмэл, функциональ ээрмэл ) утасны нарийсалтын тоо нь жигд болон жигд бус мөн жигд эрчтэй болон жигд бус эрчтэй, бат бөхийн хувьд даац сайтай, даац муутай гэх мэт онцлогтой.
Тайлбар: Функциональ ээрмэл(тусгай зориулалтын ширхэгт орсон), холиотой ээрмэлд манай компаний ээрмэлийн тусгай зориулалтын гол утас суурилуулсан байх шаардлагатай.
Хэрэглээ: Ноос, ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөвөр, амьтны гаралтай болон байгалийн мөн бүх төрлийн холимог ширхэгт түүхий эдээр сүлжмэлийн болон нэхмэлийн зориулалттай утас ээрэхэд тохиромжтой.

Бүтээгдэхүүний видео танилцуулга
Техникийн үзүүлэлт

Count: 6 to 48

Spindle height: 320mm

Number of spindles: 400~800 spindles (optional)

Spindle distance: 50~65mm

Spindle speed range: 0~10000 rpm

Carriage stroke: 2.5~4.5m (steplessly adjustable)

Number of times of turning out: 2 to 5 times/min (varies with process position)

Outward Carriage Speed: 5~12s(4m Carriage stroke as an example)

Inward Carriage Speed: 2.3~5s(4m Carriage stroke as an example)

Electrical control form: 6-axis AC servo synchronous control

Drafting form: Distributed drafting + Concentrated drafting + Zero-tension drafting

Draft ratio: 1 to 1.7 times

Twisting form: 2-stage spindle speed twisting (the first twist is synchronous with the carriage and can be reasonably allocated according to process requirements, and the second twist can be omitted)

Twisting form: 2-stage spindle speed twisting (the first twist is synchronous with the carriage and can be reasonably allocated according to process requirements, and the second twist can be omitted)

Total installed power: 40kw

Actual power Consumption: 8~13kw

Хэрэглэгчийн жишээ

Хэрэглэгчийн нэр : M ORO Cashmere (Nanguan Technology)

Хэрэглэгчийн хаяг : БНХАУын Хэбэй мужийн Цинхө

Хэрэглэгчийн танилцуулга : Nanguan Technology (M.ORO Cashmere)-ийн толгой компани нь ноолуурын алдартай хот болох Хэбэй мужийн Цинхө хот дахь тэргүүлэгч аж ахуйн нэгж болох ЮТЭНГ кашмер юм. Уг компани нь жилд ойролцоогоор 1500 тонн ноолууран утас үйлдвэрлэдэг Хятадын шилдэг 5 ноосон ноолууран утас үйлдвэрлэгчийн нэг. M.ORO Cashmere нь өндөр гарцтай, сайн чанарын утас үйлдвэрлэж чадсанаар Хятадын ноолууран утас үйлдвэрлэгч тэргүүлэгч компаниудын нэг болсон билээ.

Хэрэглэгчийн нэр : Toyobo Textile

Хэрэглэгчийн хаяг : Japan

Хэрэглэгчийн танилцуулга : Toyobo Textile., Ltd нь 1882 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд төв байр нь Осака хотод байрладаг. Японы нэхмэлийн салбарт тэргүүлэгч компанийн хувьд Тоёобо нь зөвхөн уламжлалт нэхмэлийн салбарт тэргүүлэгч төдийгүй мөн орчин үеийн технологийн салбарт, анагаах ухаан, байгаль орчин, сав баглаа боодол зэрэг олон салбарт үйл ажиллаг нь тасралтгүй өргөжин тэлсээр байна. Ялангуяа Тоёобо нь ээрэхийн үйлдвэрийг хадгалж буй цөөн тооны аж ахуйн нэгжүүдийн нэг бөгөөд нэхмэлийн салбарт өөрийн өвөрмөц байр суурь, нөлөөг харуулсан цөөн тооны компаниудын нэг төлөөлөл юм.

Хэрэглэгчийн нэр : SE IN Textile

Хэрэглэгчийн хаяг : Korea

Хэрэглэгчийн танилцуулга : SE IN Textile нь Өмнөд Солонгост төвтэй, өндөр чанартай нэхмэлийн үйлдвэрлэл, судалгаа, боловсруулалтад голлон анхаардаг нэхмэлийн нэр хүндтэй компани юм. SE IN Textile нь Солонгосын болон дэлхийн нэхмэлийн зах зээлд чухал байр суурь эзэлдэг бөгөөд өндөр чанартай бүтээгдэхүүн, дэвшилтэт технологиор алдартай.

Ногоон, байгаль орчинд ээлтэй
● Тогтвортой байдал

байгаль орчинд ээлтэй байх үзэл баримтлалд анхаарлаа хандуулж Youlian компани мөлхөө ээрэх машиныхаа ихэнх эд ангиудыг нэгдмэл загвартай болгосон. Ингэснээр амархан элэгдэлд ордог эд ангиудыг багасгах боломжтой. (Хөдөлгүүрийн ремен гэх мэт тогтвортой бус материалын хэрэглээг багасгах зэрэг). Удирдах боломжтой эрчим хүчний тоног төхөөрөмжөөр дамжуулан нийт тоног төхөөрөмжийн тогтвортой ажиллагааг хангахын зэрэгцээ эд ангийн насжилтыг сайжруулахын тулд автоматжуулалтын системийг нэвтрүүлсэн.

● Эрчим хүчний хэрэглээ бага

Бүрэн ээрэхийн машины жилийн дундаж эрчим хүчний хэрэглээ нь ойролцоогоор 10 кВт бөгөөд энэ нь ижил төстэй загвартай ээрэхийн машинтай харьцуулахад эрчим хүчний хэрэглээг 30 гаруй хувиар бууруулах боломжтой юм. Моторын эрчим хүчний хэмнэлт нь GB 18613-2020: YE4 (ISO IE4 түвшинд нийцсэн) хамгийн өндөр түвшний шаардлагыг хангасан.

● Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах

Үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад тулгуурлан бид төхөөрөмждөө нүүрстөрөгчийн буюу хүлэмжийн хийн ялгарлыг бодит цагийн бүртгэлд оруулахад анхаарлаа хандуулж, үнэлгээ хийж байна. Одоогийн байдлаар энэхүү төсөл нь хэрэглэгчийн хэрэглээний хувилбаруудыг судлах, нэгтгэн тооцоолох стандартыг журамлан сонгох шаардлагатай хэвээр байна. Үүний тулд бид ээрэхийн машинуудаа бүрэн автомат болгохоор хичээж ажилласаар байна.

Сургалт семинар
● Үйл ажиллагааны анхан шатны сургалт

Манай тоног төхөөрөмжийг суурилуулсны дараа, хэрэглэгч тоног төхөөрөмжийг албан ёсоор ашиглахаас өмнө манай инженерүүд асаах, унтраах, машины үйл ажиллагааны горим сонгох гэх мэт үйл ажиллагааны үндсэн чиглэлийн сургалт явуулан мөн ажилтнууд бие даан ажиллах чадвартай болсон эсэхэд хянал тавина.

● Үйл ажиллагааны ахисан түвшний сургалт

Ноос ээрэх болон өөр янз бүрийн ширхэгт ээрэхэд төрөл бүрийн процессын тоон үзүүлэлтүүдийг шаарддаг. Иймээс үйлчлүүлэгчдийн үйлдвэрлэлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тохируулахад туслах, тоног төхөөрөмжийн янз бүрийн процессын тоон үзүүлэлтүүдийн тохиргоог тааруулах.
Тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааг уртасгахын тулд өдөр тутмын засвар үйлчилгээ хийх, засвар үйлчилгээг хэрхэн зөв хийх талаар хэрэглэгчдэд сургалт явуулах.

● Техникийн алдааг олж засварлах

Бид үйлчлүүлэгчдэд тулгарч буй нийтлэг асуудал, шийдлүүдийг танилцуулж, асуудлыг хурдан шийдвэрлэхэд нь тусалдаг. Үүний зэрэгцээ манай тоног төхөөрөмж нь холын зайнаас техникийн алдааг оношлох, засварлах боломжтой (программын бус гэмтэл засвар) бөгөөд бид хэрэглэгчдэд энэхүү алсын зайнаас техник хэрэгслийг хэрхэн ашиглах засварлах талаар сургалт явуулна. Ковид-19 дэгдэлтийн гурван жилийн хугацаанд бид Солонгос, Япон хэрэглэгчдэд дотоодын олон асуудлыг шийдвэрлэхэд нь тусалж, тэдний талархлыг хүлээсэн ариун туршлагатай.

● Бусад

Бүтээгдэхүүний катологи дотроос та өөрт хэрэгтэй байгаа ком эд анги эсвэл туслах сэлбэг хэрэгслийн тусгай код дугаарыг бидэнд илгээх боломжтой.

Хэрэглэгчийн сэтгэгдэл
  • “御社の走架精紡機は、品質が安定し、信頼性が高く、生産効率が大幅に向上しました。設備の革新的な設計と優れた性能により、将来の市場競争に対して自信を持っています。”  

    —— 花岡俊次,丸善油化株式会社,代表取締役社長
    Орчуулга: "Бид танай мөлхөө ээрэх машиныг ашигласнаас хойш үйлдвэрлэлийн үр ашиг мэдэгдэхүйц дээшилж, бүтээгдэхүүний чанар тогтвортой, сайжирсан. Тоног төхөөрөмжийн шинэлэг загвар, үйлдвэрлэлийн бүтээмж нь биднийг ирээдүйн зах зээлийн өрсөлдөөнд өрсөлдөхөд итгэлтэй болгож байна."
  • “YOULIAN의 방적기의 고효율과 안정적인 성능은 매우 인상적이며, 우리 생산 라인에 현저한 효율 향상과 원가 절감을 가져다 주었으며, 설비의 지능화 설계는 우리의 미래 기술에 대한 기대에 부합합니다. ”

    —— 위택만,세인 텍스타일,대표
    Орчуулга: "Youlian-ийн мөлхөө ээрэх машины үр ашигтай, тогтвортой ажиллагаа нь гайхалтай бөгөөд энэ нь манай үйлдвэрлэлийн шугамын үр ашгийг мэдэгдэхүйц сайжруулж, зардлыг хэмнэсэн. Тоног төхөөрөмжийн ухаалаг загвар нь бидний ирээдүйн технологийн хүлээлттэй нийцэж байна."
  • “友聯のミュール製紡機は優れた性能と信頼性を提供し、新しい設備により操作が容易になり、糸の品質がより安定します‼️”

    —— 山口和也,大津毛織株式会社,原料部生產科長
    Орчуулга: "Youlian-ийн мөлхөө ээрэх машин нь бидэнд үр ашигтай гүйцэтгэл, найдвартай байдлаар хангадаг. Шинэ тоног төхөөрөмж нь ашиглалтын явцад тав тухтай ажиллах боломжийг олгодог бөгөөд утасны эрч жигд байдаг."
  • Орчуулга: "Youlian мөлхөө ээрэх машиныг нэвтрүүлсэн нь үйлдвэрлэлийн хүчин чадлаа ахиулж, бөөнөөр үйлдвэрлэх, хэрэгцээг хангах боломжийг бидэнд олгосон. Тоног төхөөрөмжийн бат бөх чанар, шинэлэг загвар нь бидний хэрэгцээнд нийцсэн төдийгүй энэ нь манай үйлдвэрийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэсэн."

    —— Ma Haitao, General Manager of Hebei Nanguan Technology Co., Ltd
     

Санал, хүсэлт илгээх

*
*
*
*
Одоор тэмдэглэгдсэн талбарууд( * ) заавал байх ёстой.
Биднийг дагах
Copyright @ 2024 Suzhou Youlian Textile Equipment Technology Co., Ltd.